Проф. Др. Др. х. ц. мульт. Гилберт Горниг 1950 онд Деггэндорф хотноо төрсөн бөгөөд
төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, улс төр, хуулийн чиглэлээр
Регенсбург, Вюрцбург хотуудад суралцаж төгсжээ. Нюрнберг хот дахь Мужийн дээд
шүүхэд хуулийн референдариат дадлага хийж, улсын хоёрдугаар шалгалтаа амжилттай
дүүргэсний эцэст Вюрцбург хотноо Проф.Др. Дитер Блүменвицийн удирдлага дор
хууль зүйн шинжлэх ухааны доктор цол хамгаалжээ. Тэрээр 1986 онд нийтийн эрх зүй,
олон улсын эрх зүй, гадаадын нийтийн эрх зүйг их сургуульд багшлах эрх авах
“хабилитаци” шалгалтаа амжилттай дүүргэсэн.
Майнц, Байройт, Гёттинген хотуудад багшилж байгаад 1989 онд Гёттинген хотын
Георг-Аугустын их сургуульд профессороор томилогдон улмаар Олон улсын эрх зүйн
хүрээлэнгийн захирал, 1994/95 онд деканы үүрэг гүйцэтгэж байв. 1995 оны дөрөвдүгээр
сараас Марбург хотын Филиппсийн их сургуулийн нийтийн эрх зүй, Олон улсын болон
Европын эрх зүйн тэнхмийн эрхлэгч, Нийтийн эрх зүйн хүрээлэнгийн удирдах
зөвлөлийн даргаар ажилласан. Профессор Горниг нь 2006 оны аравдугаар сараас 2012
оны есдүгээр сар хүртэл Марбургийн Филиппсийн их сургуулийн хуулийн
факультетийн деканаар зургаан удаа дахин томилогдсон.
Тэрээр Марбургийн их сургуулийн санхүү гүйцэтгэлийн эрх зүйн судалгааны хэсгийн
төлөөлөгч, дунд хэмжээний эдийн засгийн судалгааны хэсгийн төлөөлөгч, их
сургуулийн Европын салбар хоорондын мэргэжлийн ажлын багийн төлөөлөгч.
Түүнчлэн 2004 оны зургадугаар сарын 15 хүртэл Кассел хотноо байрлах Хессен
мужийн захиргааны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. 2009 оноос Хессен мужийн
Улсын шүүхэд орлогч шүүгчээр ажиллаж буй.
Профессор Горниг 2003 оны гуравдугаар сарын 13-нд Унгар улсын Печийн их
сургуулийн хуулийн факультетийн хүндэт докторын цол, 2009 оны гуравдугаар сарын
20-нд Румын улсын Сибиу Лучиан-Блага их сургуулийн хуулийн факультетийн хүндэт
докторын цол, 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Тэмүк дэх Чилийн автономи их
сургуулийн хүндэт докторын цол хүртсэн бөгөөд уг их сургуулийн үүсгэн байгуулагч
гишүүний нэг билээ.
Тэрээр Харбины Техникийн их сургуулийн хуулийн факультет, Вухан их сургууль,
Нанжин Санхүү эдийн засгийн их сургууль болон Хохай их сургуулийн байнгын зочин
профессор, Тайваны Коасун I Үндэсний Техникийн их сургуулийн зочин профессор,
Румын улсын Лусиан-Блага их сургуулийн байнгын зочин профессор.
2000-2003 онд Профессор Горниг нь Гёттингений ажлын баг нийгэмлэгийн Герман
орон судлалын хүрээлэнгийн захирал асан бөгөөд уг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн
гишүүн. 2014 оноос нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон. 2009 оны есдүгээр сарын 1-
нээс Данцигийн Байгаль судлалын нийгэмлэгийн тэргүүн, Марбургийн хуульчдын
нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүн. Тэрээр Марбургийн Арабын орнуудтай хийх
эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэг,
дэд ерөнхийлөгч, түүнчлэн Нанжин Санхүү,эдийн засгийн их сургуулийн Европ
Хятадын эрх зүйн харьцуулалтын хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд
удирдах зөвлөлийн гишүүн. Харбины Техникийн их сургууль дахь Германы эрх зүйн
хүрээлэнгийн дэд захирал, Танзани улсын Иринга дахь Хүний эрх, сайн засаглалын
төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн. 2005-2008 онд Проф.Горниг нь Дюззельдорф
хотноо байрлах Германы томоохон санхүүгийн байгууллагын хяналтын зөвлөлийн
гишүүн асан.
Проф. Горниг нь төр эрх зүй, захиргааны эрх зүйн бүх суурь хичээл, олон улсын эрх
зүй, Европын эрх зүй болон ерөнхий төрийн онолын хичээлүүдийг заадаг. Тэрээр төр,
захиргаа, олон улсын болон Европын эрх зүйн салбарт 600 гаруй бүтээл туурвисан нь
10 хэлээр орчуулагдан түгжээ. Түүний судалгааны үндсэн чиглэл бол олон улсын эрх
зүй. Илтгэгчээр өргөн хүрээнд ажилладаг бөгөөд 2016 оны гуравдугаар сараас тэтгэвэрт
гарсан.
Түүний эхнэр Дорис аптекч мэргэжилтэй, хоёр хүүхэдтэй. Хүү Кристофер (1987 онд
төрсөн), охин Каролин (1990 онд төрсөн).